Сайн дурын өдрийн тухай
Сайн дурын өдөр нь буддын сургаалын “өглөгч” гэсэн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэх практик арга зам юм. Хамт олон нийлж, тусламж хэрэгтэй гэр бүлүүдэд зочлох, хувцас хүнс тарааах, ахмад настнуудад туслах ажлуудыг хийдэг.
2005 оноос хойш Жавзандамба Хутагтын Төв 83 гаруй хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж, нийт 391 сая гаруй төгрөгийн тусламжийг 21 аймгийн хүн амд хүргэсэн байна. Сайн дурынхан энэ үйлсийн гол хөдөлгөгч хүч болж ирсэн.
Яаж оролцох вэ?
- Холбоо барих хэсгээр бүртгүүлнэ
- Дараагийн сайн дурын өдрийн мэдээлэл авна
- Хамт олонтой хамтарч ажиллана