Жавзандамба Хутагтын Төв 2004 оны 12 дугаар сарын 21-нд долоон үүсгэн байгулагчийн санаачилгаар байгуулагдаж, 2025 онд 20 жилийн ойгоо тэмдэглэлээ. Хорин жилийн хугацаанд буддын боловсрол, хүмүүнлэгийн үйл ажиллагаар олон мянган иргэнд хүрсэн энэхүү байгууллага нь Монгол дахь буддын боловсролын чиглэлд тэргүүлэгч байгууллагуудын нэг болж өргөжлөө.
2025 оны хоёрдугаар сарын 23-нд тэмдэглэгдсэн 20 жилийн ойн арга хэмжээнд төвийн гишүүд, оролцогчид, дэмжигчид болон урилгат зочид хамтран оролцов. Тус арга хэмжээнд өнгөрсөн хорин жилийн ажил амжилтыг дүгнэж, ирэх хугацаанд хийх зорилт, төлөвлөгөөг тодорхойлов.