javzandamba.mn

Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр — буяны үйлсийн уламжлал

Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийн түүх, хүмүүнлэгийн үйлс

Бид Бурхан багш эхийнхээ ачийг хариулаад тэнгэрийн орноос Замба тивд эргэн заларсан дүйчэн өдрийг 2017 оноос тасралтгүй зохион байгуулж ирлээ.

Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж бүтээсэн хүмүүнлэгийн үйлс болон хүүхэд залуусд зориулсан «Энгүй их эхийн ачийн тухай» цуврал номын айлдваруудаас:

  • Хүүхэд залуусдаа зориулан «Эхийн ач» сэдвээр нийт 6 удаагийн цуврал лекц зохион байгуулсан.
  • Элэгний хатуурлаар өвчилсөн 4 настай охинд эмчилгээний төлбөрт хандив өргөсөн.
  • «Эх үрсийг баярлуулъя» сайн үйлсийн аяны хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 48 хүүхдэд 960,000 төгрөгний эм тарианы тусламж үзүүлсэн.
  • Дүйчэн өдрөөр мэндэлсэн 45 нярайд 782,400 төгрөгний бэлгийн багц гардуулсан.

Тус дүйчэн өдөр манай төв дээр 13 гэлэн лам тэргүүтэй 15 лам Дарь эх цанирлан, ламын чодва хурж, цогчод өргөн номын хур буулгасан билээ.

Эрхэм сүсэгтэн олон, эхийн ачийг санаж, нэгэн сайхан үйлийг өнөөдөр ч хийе!

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн