Дээрхийн гэгээн XIV Далай лам Монгол орноо 2006, 2011 болон 2016 оны 11 сарын 21-22-ны өдрүүдэд 9 дэх удаагийн айлчлах үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Жавзандамба Хутагт Төв хамтран «Буддизм ба шинжлэх ухаан» сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулсан түүхтэй.
Мөн Гандантэгчилэн хийд, Жавзандамба Хутагт төв, Монголын оюутны холбоо хамтран Далай ламын «Оюутан залуусд айлтгах нь» сэдэвт хурлыг Соёлын төв өргөөнд зохион байгуулсан.
Хурлын өмнө Жавзандамба Хутагт Төвийн удирдлага, хамт олон Дээрхийн гэгээн Далай ламд бараалхаж, төвийнхөө зорилго чиглэл, хийсэн ажлаа танилцуулахад Далай багш дээдийн номыг түгээхийн зэрэгцээ бусдад туслах хүмүүнлэг буяны үйлсийг бодитоор хийж буйг онцлон сайшаасан билээ.