javzandamba.mn

Жавзандамба хутагт төвийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа

Хувцас тараах, эрүүл мэндийн тусламж, буяны үйлсийн тойм

Жавзандамба хутагт төв нь «Хувцас тараах» сайн үйлсийн аян-ы хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 11 хорооны 204 айл өрхөд 532 хайрцаг 4 улирлын хүүхэд, том хүний хувцас, гутал хандивласан.

Мөн эрүүл мэндийн салбарт:

  • Яаралтай нүдний эмчилгээ шаардлагатай 3 хүүхдэд 6,016,000 төгрөгний хандив
  • Хүнд өвчтэй 7 өвчтөнд 11,302,200 төгрөгний тусламж
  • Хавдрын өвчтэй 3 хүнд эм, эмчилгээний хэрэгсэл хандивласан
  • Хөгжлийн бэрхшээлтэй 10 хүнд алхуулагч, тэргэнцэр хандивласан

Хавдар судлалын үндэсний төвд «Буян номын өргөө»-г тохижуулж, гэр оронгүй 80 гаруй хүний шинэ жилийг тэмдэглэх зэрэг үйлсээр бид хамтдаа буяны чуулганыг цогцлож байна.

Бүгдээрээ сайн үйлсийг өдөр тутам хийе! 🙏

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн