javzandamba.mn

Багш нар

Бидний тухай

Багш нар

Жавзандамба Хутагт Төв нь буддын гүн ухаан, түвд хэл бичгийн өндөр боловсролтой, дотоод болон гадаадын нэр хүндтэй сургуулиудад олон жил шавилан суусан эрдэмтэн лам багш нарын бүрэлдэхүүнтэй.

Гэвш · Лхаарамба · Аграмба

Гэвш, Лхаарамба Түвдэннамдаг

Буддын гүн ухааны багш

БНЭУ-ын Сэражэ Буддын гүн ухааны дацан сургуульд 1992 оноос эхлэн зарлигийн их гол ном болох Чойрын таван ботийг зургаан жил судалж, нийт 22 жилийн турш дээдийн номын аймагт суралцсан. Буддын гүн ухааны Лхаарамба цолыг 2012 онд хамгаалж, шалгалтад Гаарамбын, Ловонгийн болон Лхаарамбын тэргүүн байруудыг тус тус эзэлсэн. Тарнийн ёсны Цогт Жүдод дацанд нэг жилийн хугацаанд нууц тарнийн номыг судалж, дамжаа барин номын хуримыг үүсгэж, Аграмбын шалгалтад тэргүүн байр эзэлэн Аграмба цолыг 2016 онд хамгаалсан. Монгол оронд 2014 онд хүрэлцэн ирж, Жавзандамба хутагт төв болон Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд лам хуврагууд, энгийн сүсэгтнүүдэд дээдийн номыг хөтлөн заасаар байна.

Хансүр · Гавж

Хансүр, Гавж Н.Нанзаддорж

Буддын гүн ухааны багш

1990–1995 онд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Буддын гүн ухааны Дашчоймпэл дацанд, 1995–2005 онд БНЭУ-ын Брайбүн хийдийн дэргэдэх Гомон дацан сургуульд буддын гүн ухаанаар мэргэшин суралцаж, 2008 онд Гавж цол хамгаалсан. 2005–2016 онд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Захиргааны тэргүүлэгч лам, IX Богдын ажлын албаны дарга, хийдийн дэд хамба зэрэг хариуцлагатай албан тушаал хашсан. Дашчойнпэл дацанд 2005 оноос, Жавзандамба хутагт төвд 2013 оноос, Г.Занабазарын нэрэмжит Бурханы шашны их сургуульд 2024 оноос багшаар ажиллаж байгаа бөгөөд МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн юм.

Гавж · Оксфорд Mindfulness

Гавж Д.Нямсамбуу

Анхан шатны сургалт, бясалгалын хөтөлбөрийн багш

1992–1995 онд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Дашчойнпэл дацанд, 1995–2005 онд Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдэд суралцаж, 2006 онд Гавж цол хамгаалсан. 2005–2006 онд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны Дээд Сургуульд багшилсан. 2019–2021 онд Английн Бристолын Их Сургуульд Шашин судлалын магистр, Оксфордын Их Сургуульд майндфүлнэссийн багшийн мэргэжлээр суралцаж төгсөөд, энэхүү бясалгалын хөтөлбөрийг олон нийтэд зориулан хөтөлж байна.

Гэвш · Доктор (PhD)

Гэвш, Доктор (PhD) З.Лувсангэндэн

Төвөд хэл, нэр томьёоны орчуулга, Буддын гүн ухааны багш

Бурханы шашны дээд курст 1990–1992 онд, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны дээд сургуульд 1992–1995 онд, БНЭУ-ын Гоманг Буддын Их Сургуульд 1995–1998 онд суралцаж, Буддын гүн ухааны Прамана болон Паража-Парамита зэрэгт 1998–2004 онд суралцан гэвшийн зэрэг хамгаалсан. Дараа нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд 2014–2016 онд Хэл шинжлэлийн магистр, Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд 2024 онд Соёл судлалын доктор-ын зэрэг хамгаалсан. Занабазарын нэрэмжит Монголын Бурханы Шашны Их Сургуульд 2005 оноос, Жавзандамба хутагт төвд 2016 оноос багшаар ажиллаж байна.

Гэвш · Лхаарамба · Аграмба

Гэвш, Лхаарамба Түвдэнчойсан

Оройн курсын багш

БНЭУ-ын Сэражэ Буддын гүн ухааны дацанд 1991 оноос эхлэн Чойрын таван ботийг судалж, нийт 22 жилийн турш дээдийн номын аймагт суралцан, Буддын гүн ухааны Лхаарамба цолыг 2012 онд хамгаалсан. Лхаарамбын шалгалтад Гаарамбын, Ловонгийн болон Лхаарамбын тэргүүн байруудыг тус тус эзэлсэн. Тарнийн ёсны Цогт Жүдод дацанд нэг жил нууц тарнийн номыг судалж, Жүдод хийдэд Аграмба цолыг 2016 онд хамгаалсан. Монгол оронд 2014 онд хүрэлцэн ирж, Жавзандамба хутагт төвийн оройн курс болон энгийн сүсэгтнүүдэд дээдийн номыг хөтлөн заасаар байна.

Гэвш

Гэвш С.Түвдэнцэрэн

Буддын гүн ухааны багш

Жавзандамба хутагт төвийн буддын гүн ухааны багш нарын бүрэлдэхүүнд багтдаг.

Хичээлд суралцахыг хүсэж байна уу?

Манай багш нарын удирдлага дор явагдах анхан болон дунд шатны сургалтад бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.