Бясалгалын цагийн тухай
Жавзандамба Хутагтын Төв нь өдөр бүр өглөө болон орой тасралтгүй бясалгалын цаг зохион байгуулдаг. Удирдамжтай бясалгал нь санаагаа цэгцлэх, стресс намдаах, дотоод тайванд хүрэхэд тусалдаг.
2022 оноос эхлэн Оксфордын Майндфүлнэсс төвтэй хамтран Санамсарын бясалгалын сургалтыг нэвтрүүлсэн бөгөөд 1,893 гаруй хүн энэ хөтөлбөрт хамрагдсан байна.
Бясалгалын төрлүүд
- Амьсгалын бясалгал (Аnapana)
- Энэрэл нигүүлслийн бясалгал (Metta)
- Санамсарын бясалгал (Mindfulness)
- Визуализацийн бясалгал
- Нам гүм судлах бясалгал (Samatha)